4. ЭЗЭН ийнхүү айлдаж байна.“Иудагийн гурав, дөрвөн гэм зөрчлийн шийтгэлийг Би болиулахгүй.Учир нь тэд ЭЗЭНий хуулиас татгалзаж, Түүний тогтоолуудыг сахиагүй.Тэдний худал нь тэднийг төөрүүлэн дагуулжээ.Тэдний эцгүүд нь түүнийг дагаж байсан юм.
5. Тэгэхээр Би Иуда дээр гал илгээнэ.Тэр гал нь Иерусалимын цайзуудыг түймэрдэх болно”.
6. ЭЗЭН ингэж айлдаж байна.“Израилийн гурав, дөрвөн гэм зөрчлийн шийтгэлийг Би болиулахгүй.Учир нь тэд зөв шударгыг мөнгөөр, гачигдсан нэгнийг хос шаахайгаар худалдсан.
7. Үгээгүй нэгний толгой дээрх газрын тоосны араас тэмүүлдэг тэд мөн даруу нэгний замыг эргүүлдэг.Миний ариун нэрийг бузарлахын тулд эр хүн ба эцэг нь нэг охиныг хэрэглэдэг.