2 Тимот 3:3-8 Ариун Библи, 2004 (АБ2004)

3. үл хайрлагч, эвлэршгүй, гүжирдэгчид, биеэ хянадаггүй, хэрцгий, сайныг үзэн ядагчид,

4. тэрслэгчид, бодлогогүй, биеэ тоодог, Бурханыг хайрлагчид байхаас илүү зугаа цэнгэлийг хайрлагчид болох болно.

5. Тэд бурханлаг байдлын дүртэй байх боловч түүний хүчийг нь үгүйсгэдэг. Чи ийм хүмүүсээс зайлсхийж яв.

6. Тэдний дунд айлд гэтэж ороод, нүгэлд автагдаж, зүсэн бүрийн хүсэл тачаалдаа хөтлөгдсөн сул дорой эмэгтэйчүүдийг олзолдог хүмүүс ч байна.

7. Тийм эмэгтэйчүүд үргэлж суралцавч, үнэний мэдлэгт хэзээ ч хүрч чадахгүй.

8. Ианн, Иамбре хоёр Мосег эсэргүүцсэн шиг, тэдгээр хүмүүс үнэнийг эсэргүүцдэг. Тэд ялзарсан санаа бодолтой, итгэлийн хувьд гологдсон хүмүүс юм.

2 Тимот 3