2 Самуел 6:10-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

10. Давид ЭЗЭНий авдрыг Давидын хотод шилжүүлэн, өөрийн хамт байлгахыг хүссэнгүй. Харин түүнийг гит хүн Обед-едомын гэрт хүргэв.

11. Ийнхүү ЭЗЭНий авдар гит хүн Обед-едомын гэрт гурван сар үлдэв. ЭЗЭН Обед-едомыг болон хамаг гэрийнхнийг нь ерөөв.

12. Давид хаанд—Бурханы авдраас болж ЭЗЭН Обед-едомын гэр болон түүнд харьяалагддаг хамаг юмыг ерөөсөн гэж мэдэгдлээ. Давид явж, Бурханы авдрыг Обед-едомын гэрээс Давидын хот уруу баяртайгаар авч ирэв.

13. ЭЗЭНий авдрыг дамжлагч хүмүүс зургаан алхам явсны дараа Давид үхэр болон тарган тугалаар тахил өргөв.

14. Давид ЭЗЭНий өмнө бүхий л чадлаараа бүжиглэв. Давид маалинган ефод өмссөн байлаа.

15. Ийнхүү Давид болон Израилийн хамаг гэр уухайлан, эвэр бүрээ хүнгэнүүлсээр ЭЗЭНий авдрыг авчирч байлаа.

2 Самуел 6