2 Самуел 1:6-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

6. Давидад өгүүлсэн тэр залуу—Намайг тохиолдлоор Гилбоа ууланд байгаад харах үед Саул жадаа түшиж байв. Тэрэгнүүд болон морин цэргүүд ардхан нь хөөж байв.

7. Саул эргэж, намайг хараад дуудахад нь би “Би энд байна” хэмээн хариулсан.

8. Саул надаас “Чи хэн бэ?” гэж асуусанд би “Амалек хүн байна” хэмээсэн билээ.

9. Саул надад “Миний дэргэд ирээд, намайг алагтун. Би амьсгаатай байгаа хэдий ч зовж байна” хэмээн өгүүлэв.

10. Тийнхүү би түүний дэргэд очиж, түүнийг алав. Учир нь тэр унасныхаа дараа амьд байж чадахгүй гэдгийг би мэдэв. Би түүний толгой дахь титэм, гар дахь бугуйвчийг нь авч, энд эзэндээ авчирлаа гэв.

11. Давид хувцсаа зууран урсанд, түүний хамт байсан бүх хүн мөн тэгэв.

12. Илдээр алуулсан Саул, түүний хөвгүүн Ионатан, ЭЗЭНий хүмүүс болон Израилийн гэрийн төлөө тэд гашуудан, уйлж, үдэш болтол мацаг барив.

13. Давид мэдээ хүргэж ирсэн залуугаас—Чи хаанахын хүн бэ? гэхэд залуу хариулан—Би харь хүн болох амалек хүний хүү гэв.

14. Тэгэхэд нь Давид—Чи ЭЗЭНий тосолсон хүнийг алахаар гар сунгахаас юунд айсангүй вэ? гэв.

15. Давид залуусынхаа нэгийг дуудан,—Очиж түүнийг алагтун гэсэнд, тэрээр түүнийг цохиж алав.

2 Самуел 1