2 Коринт 7:1-6 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Хайрт хүмүүс минь, эдгээр амлалтууд байгаа тул бид өөрсдийгөө махан биеийн ба сүнсний бүх л бузар булайгаас цэвэрлэе. Ингэхдээ Бурханаас эмээж, ариун байдлыг төгс болгоё.

2. Бидэнд зориулж зүрх сэтгэлдээ өрөө гарга. Бид хэнийг ч буруутгаагүй, хэнийг ч завхруулаагүй, хэнийг ч мэхлээгүй.

3. Та нарыг зэмлэх гэж би хэлээгүй. Учир нь хамтдаа үхэж, хамтдаа амьд байхын тулд та нар бидний зүрхэнд байдаг гэж би урьд нь хэлсэн.

4. Би та нарын өмнө асар их зориг гаргаж байна. Та нарын талаарх миний сайрхал үлэмж их билээ. Би тайвшралаар дүүрсэн юм. Өөрсдийн бүх зовлонгууд дотор би баяр хөөрөөр бялхаж байна.

5. Бид Македонид очсон ч гэсэн бидний махан бие амарсангүй. Гэвч бид тал бүрээсээ зовлон амсаж, гаднаа тэмцэлтэй, дотроо айдастай байв.

6. Гэвч дарамтанд байгсдыг тайвшруулагч Бурхан Титийн ирэлтээр биднийг тайвшруулав.

2 Коринт 7