2 Коринт 4:6-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

6. Яагаад гэвэл “Харанхуйгаас гэрэл гэрэлтэг” гэж айлдсан Бурхан бол Христийн нүүрэн дэх Бурханы алдрын мэдлэгийн гэрлийг өгөхөөр бидний зүрхэнд гэрэлтсэн Нэгэн мөн.

7. Хүчний давамгайлал нь биднээс биш, харин Бурханых байхын тулд бид энэхүү баялгийг шавар савнуудад тээдэг.

8. Бид бүх талаараа зовдог боловч няцардаггүй. Сандардаг боловч цөхөрдөггүй.

9. Хавчигддаг боловч хаягддаггүй, цохигддог боловч мөхдөггүй.

2 Коринт 4