1 Тимот 2:7-12 Ариун Библи, 2004 (АБ2004)

7. Үүний төлөө би тунхаглагч ба элчээр, (Би үнэнээр хэлж байна. Худлаа яриагүй байна) итгэл хийгээд үнэн дотор харь үндэстнүүдийн багшаар томилогдсон билээ.

8. Иймд би эрчүүдийг уур хилэнгүй, маргалдалгүйгээр, ариун гараа өргөж, газар бүрд залбираасай гэж хүсдэг.

9. Үүний адилаар эмэгтэйчүүд зохистой хувцаслан өөрсдийгөө даруу, түвшин байдлаар чимэн, сүлжсэн үс, алт, сувдаар, эсвэл үнэтэй хувцсаар биш,

10. харин Бурханаас эмээгч эмэгтэйд зохистой сайн үйлсээр чимэгтүн.

11. Эмэгтэй хүн дуугүй байн, бүрэн дуулгавартайгаар суралц.

12. Харин эмэгтэй хүн заах, эсвэл эр хүнийг захирах эрх мэдэлтэй байхыг би зөвшөөрөхгүй. Харин дуугүй байхыг зөвшөөрдөг.

1 Тимот 2