1 Тимот 1:17-20 Ариун Библи, 2004 (АБ2004)

17. Үеүдийн Хаан, үхэшгүй, үл үзэгдэх цорын ганц Бурханд хүндлэл ба алдар нь үеийн үед байх болтугай. Амен.

18. Миний хүүхэд Тимот оо, чиний тухай урьд нь эш үзүүлсний дагуу тэдгээрээр чи сайн тэмцлээр тэмцэгтүн хэмээн би энэ тушаалыг чамд даалгаж байна.

19. Ингэхдээ итгэл, сайн мөс чанараа сахь. Зарим хүн эдгээрийг эсэргүүцэн, итгэлийн хувьд сүйрсэн хөлөг онгоц мэт болжээ.

20. Тэдний дунд Хуменай, Александр нар байна. Бурханыг доромжлохгүй байхад сургахын тулд би тэднийг Сатанд тушаасан.

1 Тимот 1