1 Самуел 23:12-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

12. Дараа нь Давид—Кеилагийн хүмүүс намайг болон миний хүмүүсийг Саулын гарт өгөх үү? гэсэнд ЭЗЭН—Тэд чамайг өгнө хэмээн айлдав.

13. Тэгэхэд Давид болон түүний зургаан зуугаад хүмүүс босон, Кеилагаас гарч, газар сайгүй тэнүүчлэв. Давидыг Кеилагаас оргосныг Саулд мэдэгдсэнд тэр мөрдөхөө зогсоов.

14. Давид цөл газар бэхлэлтүүдэд хоргодож, мөн Зифийн цөлд уулархаг газарт саатаж байв. Саул Давидыг өдөр бүр эрж хайж байсан боловч Бурхан Давидыг Саулын гарт өгсөнгүй.

15. Давид Зифийн цөлд, Хорешт байхдаа Саул өөрийнх нь амийг авахын тулд гарсныг мэдсэн билээ.

1 Самуел 23