1 Самуел 13:21-23 Ариун Библи, 2004 (АБ2004)

21. Анжис, зээтүү, сэрээ, сүх болон хадуурыг ирлэхэд гуравны хоёртой тэнцэх үнийг төлдөг байв.

22. Тулалдааны өдөр Саул болон Ионатантай хамт байсан ард олны хэнийх нь ч гарт илд ч, жад ч байсангүй. Харин Саул болон түүний хөвгүүн Ионатанд л байв.

23. Филистчүүдийн цэргийн анги Михмашийн гармаар гарав.

1 Самуел 13