25. Тэмцээнд өрсөлдөгч хүн бүр бүх талаараа биеэ барих чадварт өөрийгөө дасгалжуулдаг аж. Тэд муудах титмийг хүртэхийн төлөө бол, харин бид үл муудах титмийн төлөө юм.
26. Тиймээс би ямар ч зорилгогүй мэт гүйдэг бус, зангидсан гараараа агаар цохих мэт нударгалдаг бус,
27. харин бусдад сайн мэдээг тунхагласан атлаа өөрөө тэнцээгүй байх вий гэсэндээ биеэ зовоож өөрийнхөө боол болгодог.